images

Сэргээн босгосон эртний Отрар хотод жуулчдыг хүлээж авч эхлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-27


    Казахстаны эрдэмтэд 2000 жилийн түүхт эртний Отрар хотыг малтан судлах, сэргээн босгох гурван жилийн төслийн хүрээнд хийсэн судалгаа, хэсэгчлэн сэргээн засварлалтын үр дүнгээ танилцуулжээ. Отрар хот нь Торгоны замын гол салбаруудын нэг соёл худалдааны чухал ач холбогдолтой төвд байрлаж байсан юм. Энэ хотыг хүмүүс Фараб гэх нэрээр нь сайн мэддэг. Учир нь дэлхийн алдартай философич, математикч Абу Наср Мухаммед Ал-Фараби энэ хотод төрж өсжээ. Уг хотын амьдрал 10-12 дугаар зуунд хөгжин цэцэглэж олон тооны сүм хийд, ордон, халуун усны газруудтай болжээ. 1219 онд Чингис хааны цэргүүдэд эзлэгдсэн ч 13 зууны дунд үеэс баруунаас зүүн тийших худалдааны гол төв болсон аж. Судлаачид тус хотын балгаснаас лалын шашны нэг хуучин урсгал суфизмыг шүтэгсдийн орон байр, шаазан эдлэлийн газар, нарийн боовны газрын байгууламж олсон байна. Мэргэжилтнүүд 15 дугаар зууны эхээр барьсан доголон Төмөрийн ордон, шатсан тоосгон сүмийг хэсэгчлэн сэргээжээ. Мөн хэд хэдэн гүүрийг сэргээн босгосон байна. Улмаар Отрар хотоор аялагчдын аюулгүй байдлыг хамгаалахаар гудамжнуудад гэрэлтүүлэг, хамгаалалтын камер, дохиолол суурилуулж, тээврийн хэрэгсэл, жуулчдад зориулж хатуу хучилттай засмал зам тавьж, ариун цэврийн байгууламж, хогийн сав, усан оргилуур, сандал хийжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.