Пап лам Франциск: Энэ утгагүй дайныг даруй зогсоох эрх мэдэлтэй хүмүүсийн зүрх сэтгэлийг сэрээе
Анд нөхдийн мэдээ
2022-12-26
Христийн мэндэлсний баярын өдөр Ромын пап Франциск Украин дахь дайныг зогсоож, хоол хүнсний оронд зэвсэг нийлүүлж буй явдлыг зогсоохыг уриалав. Ватикан дахь Гэгээн Петрийн талбайд баярын мэндчилгээ дэвшүүлж, Urbi et Orbi (Латинаар "Ром болон бүх дэлхий рүү" гэсэн утгатай) ерөөл өргөхдөө тэрбээр "Дайны хүйтэн салхи хүн төрөлхтнийг туйлдуулж байна. Энэхүү баярын өдрүүдээр гэрээсээ хол, харанхуй, хүйтэн газар өнгөрөөж буй Украины ахан дүүстээ сэтгэлээ зориулцгаая" хэмээн хэлснийг AFP агентлаг уламжиллаа. Мөн тэрбээр "Зовлон зүдүүрт өртсөн хүмүүст туслах сэтгэлийн эр зориг бидэнд хайрлаач. Энэ утгагүй дайныг нэн даруй зогсоох эрх мэдэлтэй хүмүүсийн зүрх сэтгэлийг сэрээе" гэсэн байна. Энэ өдөр олон мянган мөргөлчин Гэгээн Петрийн талбайд цугларч, зарим нь Украины далбаа барьсан байв. Өмнөх өдөр болсон ёслол дээр пап лам “Эрх мэдэлд шунасан хүмүүс хөршүүдээ хүртэл идэхийг хүсдэг” хэмээн халаглаж, дайнд ядарсан ард түмэн, ядуусыг санаж яваарай хэмээн уриалсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.