Английн хаан III Чарльз олон шашинд талархал илэрхийлэв
Анд нөхдийн мэдээ
2022-12-26
Английн хаан III Чарльз оны төгсгөл болж буйтай холбогдуулан соёл, шашны хэд хэдэн арга хэмжээнд оролцож мэндчилгээ дэвшүүлэв. Хаан ширээнд суусныхаа дараа анхны Зул сарын баярыг ёслон тэмдэглэсэн III Чарльз Христийн шашны уламжлалыг онцолдог өмнөх хатан хаан II Элизабетээс тэс өөр дүр төрхийг харуулсан тухай “New York Times” сонин мэдээлэв. Тэрбээр мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Зул сарын баяр бол мэдээж Христийн шашны баяр. Гэвч харанхуйг ялан дийлэх хүч нь итгэл бишрэл хийгээд итгэл үнэмшлийн хил хязгаараас илүү тод томруун дурсагддаг” гэжээ. Мөн тэрбээр еврейн шашин, исламын шашин, буддын шашин зэрэг янз бүрийн шашныг дурдаад "Маш түгшүүртэй, хүнд хэцүү цаг үед эдгээр шашнууд сайн үйлс бүтээсэнд талархаж байна" хэмээн хэлсэн байна. Эдгээр мэндчилгээ, хэлсэн үг зэрэг нь өмнөх хатан хааны үг ярианаас эрс өөр утгыг агуулж байсныг тус сонин онцолжээ. Угсаа залгамжлах ханхүү байхаасаа л янз бүрийн шашныг сонирхон хүндэтгэлтэй ханддаг байсан III Чарльз хаан ширээнд суусныхаа дараа ч тэдний талаарх итгэл үнэмшлээ идэвхтэй илэрхийлсээр иржээ. Ерөнхий сайд Риши Сунак өнгөрсөн аравдугаар сард ажлаа авсны дараа хаан түүнийг хүлээн авч уулзахдаа шинэ ерөнхий сайдыг энэтхэг гаралтай гэж үзэн Энэтхэгийн томоохон баяр болох Дивали баярын зууш бэлдсэн байсан юм. III Чарльз хаан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудалд хатуу байр суурь баримталж, олон соёл үзэлд хүндэтгэлтэй ханддаг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.