Саудын Араб, Япон улс эрчим хүчний салбарт хамтран ажиллана
Анд нөхдийн мэдээ
2022-12-26
Саудын Араб, Япон улс нүүрстөрөгчийн дахин боловсруулалт, цэвэр устөрөгч, ногоон аммиак зэрэг байгальд ээлтэй эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар Саудын Арабт айлчилж байгаа Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Ясoтоши Нишимүратай Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдулазиз бин Салман нар уулзаж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Уулзалтаар хоёр улсын сайд нар газрын тос олборлогч болон газрын тос хэрэглэдэг орнуудын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар дэлхийн түүхий нефтийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжихийн чухлыг онцоллоо. Сайд нар мөн бүх эрчим хүчийг дэлхийн зах зээлд нийлүүлэхэд аюулгүй, баталгаатай байдал шаардлагатай байгааг онцолсон бөгөөд Саудын Араб бол Японы түүхий нефтийн хамгийн найдвартай ханган нийлүүлэгч, бүх талаар найдвартай түнш гэдгийг нотлов.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.