Монгол эрдэмтэд вирусийн хоёр төрлийн оношлуур бүтээжээ
Чихэнд чимэгтэй
2022-12-26
Эрүүл мэндийн яамны харьяа Шинжлэх ухаан технологийн зөвлөл хуралдаж, коронавируст халдварын судалгааны ажлын үр дүн, энэ онд хэрэгжүүлсэн ажлуудаа хэлэлцжээ. Тус хурлыг коронавируст халдвар судалгааны ажлын хэсгийн ахлагч Ц.Эрдэмбилэг удирдаж, 30 гаруй эрдэмтэн оролцсон байна. Хурлаар вирусийн геномын тандалт, эмнэлзүй, вакцин, оношлуур, эм бэлдмэлийн судалгаа зэрэг нийт 100 гаруй судалгааны ажлаас түүвэрлэн томоохон төслийн үр дүнгээсээ танилцуулжээ. Тухайлбал вирусийн хувилбар тогтоох хоёр технологи нэвтрүүлснээс “Next-generation sequencing” (NGS) нэртэй шинэ технологийг нэвтрүүлж, улсын хэмжээнд вирусийн хувилбаруудыг тогтоон оношийг баталгаажуулсан байна. Мөн “Нанопор” буюу Оксфордын их сургуулийн богино хугацаанд хувилбар тогтоодог шинэ технологийг амжилттай нэвтрүүлжээ. Шинээр бүтээсэн нь вирусийн антиген, антител илрүүлэх хоёр төрлийн гурван нэрийн оношлуурууд байгаа аж. Эдгээр судалгааны ажлуудыг хоёр эмхтгэл болгон хэвлэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.