Хэмнэлтийн хуулиар 360 автомашиныг татаж, дуудлагаар худалдав
Чихэнд чимэгтэй
2022-12-26
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн эзэмшилд буй ч ашигладаггүй, зөвшөөрсөн хэмжээнээс илүү 360 автотээврийн хэрэгслийг татан төвлөрүүлж, худалдах ажлыг зохион байгуулж байгаа билээ. Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу эхний ээлжинд дуудлагын үйлчилгээнд ашиглуулахаар 52 автомашиныг Засгийн газрын авто баазад шилжүүлсэн бол 110 автомашиныг зэвсэгт хүчин, батлан хамгаалах болон бусад салбарт шилжүүлсэн байна. Мөн зарим аймаг сумдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 60 гаруй автомашиныг шилжүүлэхээр санал гаргаж, Засгийн газрын автобаазад байршуулаад байгаа юм. Түүнчлэн татан төвлөрүүлсэн автомашинаас 140-ийг нь дуудлага худалдаагаар борлуулахаар шийдвэрлэснээр энэ оны 12 дугаар сарын байдлаар 321 сая 200 мянган төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна. Энэ ажлуудыг зохион байгуулснаар хамгийн багадаа 3.5 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэх боломж бүрдсэн гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.