Замби улс цаазын ялыг халав
Анд нөхдийн мэдээ
2022-12-26
Өмнөд Африкийн Замби улсын ерөнхийлөгч Хакаинде Хичилема 3Цаазын ялыг халах тухай” хуульд гарын үсэг зурж баталгаажуулсан тухай тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч y, мэдэгдлээ. Сөрөг хүчнийг 20 гаруй жил удирдсан ерөнхийлөгч Хиxилема хэрэв ерөнхийлөгчөөр сонгогдвол цаазаар авах ялыг халахаа амлаж сонгуульд ялалт байгуулсан ажээ. Мөн үүний зэрэгцээ тус улсад Английн колоничлолын үеэс үйлчилж ирсэн төр засгийн удирдагчийг шүүмжилсэн хүмүүсийг эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байсан хуулийг мөн хүчингүй болгожээ. Тус улсын хүний эрхийн төлөө тэмцэгчид болон иргэний нийгмийн байгууллагууд ардчилал, эрх чөлөөний эрин үед үл тохирох колоничлолын үеийн хоёр хууль хүчингүй болсныг сайшааж "түүхэн үйл явдал" хэмээн нэрлэсэн байна. Замбичууд одоо эрүүгийн хариуцлага хүлээхээс эмээхгүйгээр удирдагчдынхаа талаар үзэл бодлоо илэрхийлэх боломжтой болсон хэмээн тэд ярьсан байна. Замби улс 1964 онд Английн колониос гарч тусгаар тогтнолоо зарласан бөгөөд одоо 18 сая хүн амтай ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.