БНХАУ анх удаа гадаадаас вакцин авав
Анд нөхдийн мэдээ
2022-12-26
ХБНГУ-аас илгээсэн цар тахлын эсрэг "Пфайцер" вакцин Хятад улсад ирлээ. Энэ нь тус улсад ирж буй анхны гадаадад үйлдвэрлэсэн вакцин юм. Германы “BioNtech” компани Хятад улсад 11500 тун вакцин хүргэсэн тухай албан мэдээндээ дурдсан байна. Тус улсад хүргэсэн энэхүү вакцин нь корона 19 болон Омикроны субмутаци болох BA.4/5 мутацид тохируулан сайжруулсан вакцин ажээ. Уг вакциныг Бээжин, Шанхай, Гуанжоу, Шэньян, Чэндү зэрэг таван хотын иргэдэд хийж эхлэхээр болсон тухай Германы “Frankfurter Allgemeine Zeitung” сонин мэдээллээ. Өмнө нь Хятадын засгийн газар тус вакциныг дотооддоо хэрэглэхийг зөвшөөрч буйгаа Германы талд мэдэгдэж байсан юм. Тус улсад 20 мянга гаруй герман иргэн оршин суудаг ажээ. Өнөөг хүртэл Хятад улс зөвхөн дотооддоо үйлдвэрлэсэн COVID-19 вакциныг зөвшөөрдөг байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.