images

Исламын шашинт орнууд талибанчуудын шийдвэрийг шүүмжлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-26


     Исламын шашинт Турк болон Саудын Араб зэрэг улс орнууд Афганистаны талибан дэглэм эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхэд ноцтой халдаж буйг шүүмжилсэн тухай “AP” агентлаг мэдээллээ. Туркийн Гадаад хэргийн сайд Мавлют Чавушоглу энэ явдлыг "Исламын шашны ёс ч биш, хүмүүнлэг ёс ч биш" хэмээн шүүмжилсэн байна. Йемен улсын Гадаад хэргийн сайдтай хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тэрбээр "Эмэгтэйчүүд боловсрол олох нь юунд саад болсон хэрэг вэ? Энэ нь Афганистан улсад ямар хор учруулах юм бэ?" гээд охид эмэгтэйчүүдийн сурч боловсроход тавьсан хоригоо эргүүлэн татахыг талибанчуудад уриалсан байна. Мөн тэрбээр "Исламын шашинд ийм тайлбар байдаг гэж үү? Бидний мэдэх исламын шашинд боловсролыг эсэргүүцдэггүй. Харин ч эсрэгээрээ боловсрол, шинжлэх ухааныг дэмждэг" гэжээ. Саудын Араб мөн талибуудыг байр сууриа өөрчлөхийг уриалав. Саудын Арабын Гадаад хэргийн яам мөн мэдэгдэл хийж, афган эмэгтэйчүүд их дээд сургуульд суралцах эрхээ хасуулсанд эмгэнэл илэрхийлж, харамсаж буйгаа хэлжээ. Мэдэгдэлд "Талибанчуудын шийдвэр исламын бүх улс орнуудад гэнэтийн зүйл болсон" гэж тэмдэглэжээ. Үүний өмнө Катар улс мөн талибаны эрх баригчид эмэгтэйчүүдийн их сургуульд суралцах эрхийг хаасан явдлыг буруушаасан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.