Олон улсын хээрийн сургуульд Өмнөд, Хойд Солонгос уригджээ
Анд нөхдийн мэдээ
2022-12-23
Индонезийн тэнгисийн цэргийн хүчин ирэх оны 6 дугаар сард хийхээр төлөвлөсөн олон улсын хамтарсан хээрийн сургуульдаа Өмнөд Солонгос болон Хойд Солонгос хоёр улсыг хамтад нь урьсан тухай тус улсын “Antara news” агентлаг мэдээлэв. Мэдээнд дурдсанаар, тус улсын усан цэргийн адмирал Денни Трацетоё Жакарта хотод болсон Олон улсын тэнгисийн цэргийн хуралдаан дээр, удахгүй болох хээрийн сургуульд Америк, Канад, ОХУ, Өмнөд Солонгос, Хойд Солонгос зэрэг улсуудыг урьж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрбээр хоёр Солонгосын зөрчилдөөнийг сайн ойлгож байгаагаа дурдаад “Энэхүү хээрийн сургуульд тус хоёр улс хамт оролцсоноороо илүү ойртон дотносож болох юм” хэмээн онцлон мэдэгдэв. Тус хээрийн сургууль 2014 оноос эхлэн хоёр жил тутам тогтмол болдог бөгөөд оролцогч талууд цэргийн ур чадвараа нэмэгдүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой ажээ. Хээрийн сургуульд Америк, Орос түүнчлэн хоёр Солонгос зэрэг сөргөлдөөнтэй улс орнуудыг урьсан нь тус улсын эвсэлд үл нэгдэх төвийг сахисан бодлого барьж буйтай холбоотой хэмээн ажиглагчид тайлбарлаж байна. Өнгөрсөн жил АНУ-тай хамтран хийсэн хээрийн сургуульд Хятад улсыг мөн урьж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.