images

Монголд нисэх загварын дэлхийн цомын тэмцээнүүд зохион байгуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-23


     Манай улс ирэх онд нисэх загварын дэлхийн цомын хоёр тэмцээнийг зохион байгуулахаар болов. Дэлхийн агаарын спортын холбоонд Монголын нисэх загварын спортын нийгэмлэгээс уг тэмцээнийг зохион байгуулах хүсэлт гаргаснаар манай улс жолоодлогот загварын хоёр тэмцээнийг зохион байгуулах эрхтэй болсон байна. Тэмцээн ирэх оны наймдугаар сарын 9-нөөс 14-ний хооронд "Зуун билэг цом-2023", "Занабазарын дурсгалын цом" нэртэйгээр тус тус явагдана. Нисэх загварын спорт манай улсад 1965 оноос хөгжсөн бөгөөд зорчигч тээвэрлэдэггүй онгоц болон нисэх төхөөрөмжүүдийг зохион бүтээж уралдсаар иржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.