Хятад улс хорио цээрийн дэглэмээ цуцална
Анд нөхдийн мэдээ
2022-12-23
Хятад улс ирэх сарын нэгнээс гадаадын иргэдийг энгийн байдлаар хүлээн авч цар тахлын хорио цээрийн дэглэмийг цуцлах болсон тухай “Bloomberg” агентлаг мэдээлэв. Тус агентлаг энэ талаар холбогдох албаны хүний мэдээллээс иш татан мэдээлсэн бөгөөд ирэх сард 5 хоног байхаар тогтоосон дотоодын аялагчдад зориулсан байгууламжийн хорио цээрийн дэглэмийг цуцлах талаар хэлэлцэж байгаа ажээ. Үүнээс өмнө Хонконгийн телевиз мөн "Ирэх оны нэгдүгээр сарын 3-наас эхлэн Бээжингийн гадаадын иргэдийг хүлээн авах байгууламжийн хорио цээрийн арга хэмжээг цуцална" гэж мэдээлжээ. Хятадын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Маонин 22-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хорио цээрийн хугацааг богиносгох боломжийг санал болгож "Цар тахлын нөхцөл байдалд үндэслэн хүмүүсийн урсгал хөдөлгөөнтэй холбоотой янз бүрийн арга хэмжээг байнга оновчтой болгож, хөнгөвчлөх болно" хэмээн мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.