Жастин Бибер зохиогчийн эрхээ худалдана
Анд нөхдийн мэдээ
2022-12-23
Поп од Жастин Бибер өөрт буй зохиогчийн эрхүүдээ асар их мөнгөөр худалдах болсон тухай “Wall Street Journal” сэтгүүл мэдээллээ. Дуучин энэ талаар “Hypnosis Songs Capital” компанитай хэлэлцээр хийж байгаа бөгөөд удахгүй эцэслэн шийдэгдэх гэнэ. Холбогдох эх сурвалжийн мэдээлснээр гэрээний үнийн дүн 200 сая доллар болж байгаа ажээ. Үүнээс өмнө рок хөгжимчин Брюс Спрингстин зохиогчийн эрхээ 550 сая, дуучин Боб Дилан 400 сая доллароор худалдаж байсан юм. Ж.Бибер 2010-2021 онд зургаан цомог гаргаж, найман дуу нь "Billboard"-ын сингл чартын эхний байранд орж байжээ. Ж.Бибер өдгөө дөнгөж 28 настай бол Б.Спрингстин 50 гаруй жил хэвлүүлсэн бүтээлийнхээ зохиогчийн эрхийг, Б.Дилан 60 жилийн турш бичсэн 600 дууныхаа эрхийг худалдаж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.