Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийг анх удаа эмэгтэй хүн удирдана
Чихэнд чимэгтэй
2022-12-23
Шүүхийн Ерөнхий зөвлөл хуралдаж шинэ даргаараа Р.Онончимэгийг томилов. Энэ албан тушаалд өмнө нь доктор, профессор Д.Зүмбэрэллхам ажиллаж байсан бөгөөд хуульд заасан ажиллах хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан дараагийн хүнийг томилох шаардлагатай болсон юм. Монгол улсын Шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан байдаг. Тэгвэл нийт гишүүдийн олонхын саналаар томилогдсон шинэ дарга нь уг зөвлөлийн хамгийн залуу гишүүн бөгөөд анхны эмэгтэй дарга болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.