images

Дэлхийн алдарт жүжигчид Ираны жүжигчин Таранэ Алидүстиг шоронгоос суллахыг шаардаж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-23


     Ираны жүжигчин Тарана Алидүсти эх оронд нь болсон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэлд нэгдэн гивлүүрээ авч, цахим орчинд өөрийн дуу хоолойгоо илэрхийлж байсан билээ. Гэвч энэ сарын 17-нд тус улсын эрх баригчид түүнийг баривчилж шоронд суулгасан байна. Иймд дэлхийн алдартай жүжигчид түүнийг суллахыг шаардан давлагаалж эхэллээ. Тухайлбал, жүжигчин Эмма Томпсон, Кэйт Уинслет, Пенелопа Круз, Иан Маккеллен нар түүнийг суллах ил захидалд гарын үсэг зурсан байна. Тус захидалд “2022 оны 12 дугаар сарын 17-нд баривчлагдан Ираны Эвин шоронд хоригдож байгаа  Академийн шагналт жүжигчин, ээж, хүний эрхийн зүтгэлтэн Таранэ Алидүстиг нэн даруй суллахыг шаардаж байна” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.