images

Энэтхэг олон улсын зорчигчдоос “Ковид-19”-ийн шинжилгээ авна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-23


     Хөрш Хятад улсад нь цар тахлын тохиолдол нэмэгдэж байгаа тул Энэтхэгийн Эрүүл мэндийн сайд олон улсын зорчигчдоос санамсаргүй түүврийн аргаар “Ковид-19”-ийн шинжилгээ авах тушаал гаргаснаа мягмар гарагт мэдээллээ. Мөн иргэдээ амны хаалт зүүхийг хүссэн байна. Учир нь тус улс коронавирусийн халдвар авсан иргэдийн тоогоор АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт орж байгаа ч энэ оны эхнээс хойш халдварын тоо нь огцом буурсан тул амны хаалт зүүх журмыг зөөлрүүлсэн байжээ. Одоогийн байдлаар тус улсад коронавирусийн халдвартай 3400 иргэн байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.