В.Зеленский: АНУ-ын тусламж бол буяны үйлс биш дэлхийн ардчилал, аюулгүй байдалд оруулж буй хөрөнгө оруулалт
Анд нөхдийн мэдээ
2022-12-22
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский дайн эхэлснээс хойшх анхны гадаад дахь айлчлалаа Америкт хийлээ. Тэрбээр Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан юм. Энэ үеэр Жо Байден "Украин хэзээ ч ганцаараа зогсохгүй" гээд, өмнө амласан 45 тэрбум долларын тусламжаас гадна хоёр тэрбум долларын тусламж нэмж олгохоо мэдэгдлээ. Харин В.Зеленский Америкийн хууль тогтоогчдод хандаж 27 минутын турш хэлсэн үгэндээ "Энэ тусламж зөвхөн тулааны эсрэг зогсох төдийгүй байлдаанд ялах эргэлтийн цэг болоход чухал. Та бүхний мөнгө буяны үйлс биш харин бидний хариуцлагатай зарцуулах ёстой дэлхийн аюулгүй байдал, ардчилалд оруулж буй хөрөнгө оруулалт" хэмээн дурдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.