Хөлбөмбөгийн ДАШТ-ээс гарсан хог хаягдлын 72 хувийг дахин боловсруулна
Анд нөхдийн мэдээ
2022-12-22
Хөлбөмбөгийн ДАШТ болсон Катарын Доха хотын найман цэнгэлдэх хүрээлэн болон бусад үйл ажиллагаа зохион байгуулсан газруудаас 80 мянган тонн хог хаягдал цуглуулжээ. Улмаар цуглуулсан хог хаягдлын 72 хувийг нь дахин боловсруулах боломжтой тул ялгаж авсан байна. Үүнд, органик, хуванцар, картон, металл, цахилгаан хог хаягдал багтах юм. Тус улс хогийн цэгүүдэд хог хаягдал илгээхгүй байх зорилго хэрэгжүүлж буй бөгөөд хүрээлэн буй орчинд ээлтэй, нүүрсхүчлийн хий бага ялгаруулах ДАШТ хийх нь энэ зорилгын нэг хэсэг байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.