Хойд Солонгосын багачууд нийслэл Пёнянд цугларав
Анд нөхдийн мэдээ
2022-12-22
БНАСАУ-ын Хүүхэд багачуудын IX чуулганд оролцохоор тус улсын өнцөг булан бүрээс ирсэн хэдэн мянган хүүхэд нийслэл Пёнянд цуглараад байгаа талаар “Yonhap” агентлаг өчигдөр мэдээллээ. “Солонгосын өсвөрийн холбооны 9 дүгээр чуулган нь социалист Солонгос улсын ирээдүйг хариуцан авч явах бэлтгэл хүчин болж өсөн өндийж буй тус холбооны гишүүд багачуудын ирмүүн сэтгэлийг илтгэн харуулах онцгой үйл явдал болно” хэмээн Хойд Солонгосын төрийн мэдлийн KCNA агентлагийн мэдээлснийг “Yonhap” уламжилсан байна. Холбооны VII чуулган 2013 онд, VIII чуулган 2017 онд болсон бөгөөд удирдагч Ким Жон Ун аль алинд нь оролцож байжээ. 1946 онд байгуулагдсан Солонгосын өсвөрийн холбоо нь тус улсын 7-13 насны бүх багачуудыг эгнээндээ нэгтгэсэн хүүхдийн байгууллага юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.