Хятад улс Иранд анх удаа Ерөнхий консулын газар нээв
Анд нөхдийн мэдээ
2022-12-22
Хятадын Ерөнхий консулын газар Ираны өмнөд нyтгийн Хормузган мужийн нийслэл Бандар Аббас хотод лхагва гарагт албан ёсоор нээлтээ хийсэн нь Иранд нээсэн Хятадын анхны консулын газар боллоо. Шинэ консулын газар Ираны өмнөд найман мужийг хариуцах аж. Нээлтийн үеэр тус мужийн захирагчийн орлогч Адел Шахрзад "Хятадын Ерөнхий консулын газар хоёр улсын харилцааг хөгжүүлэх, янз бүрийн талбар дахь солилцоог өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ" гэжээ. Харин 2019 оноос тус улсад суугаа Хятадын Элчин сайд Чан Хуа "Хятадын дипломат төлөөлөгчийн газрууд Ираны талтай хамтран тус Консулын газрыг хоёр улсын хамтын ажиллагааны төлөвлөгөө, “Нэг бүс, нэг зам" санаачилгыг эрчимтэй хэрэгжүүлэх боломж болгож ажиллана" гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.