images

Катар улс ДАШТ-ий үеэр 1.4 сая жуулчин хүлээж авчээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2022-12-22


    Түүхэнд анх удаа Арабын оронд зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Катар улс 1.4 сая жуулчин хүлээж авсан хэмээн “QNA” агентлаг мэдээлжээ. ДАШТ-ий бүх тоглолтыг нийтдээ 3.4 сая үзэгч, нэг тоглолтыг дунджаар 53 мянган хүн биеэр үзсэн байна. Катарт 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 18-ны хооронд үргэлжилсэн энэ тэмцээнийг зохион байгуулах хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хассан Аль Тавади “Энэ удаагийн тэмцээн хөлбөмбөгийн ДАШТ-ий гайхалтай хувилбар болсон төдийгүй ирээдүйд томоохон тэмцээн зохион байгуулагчдад жишиг боллоо” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.