“Токио-2022” наадмыг зохион байгуулахад 12.9 тэрбум доллар зарцуулжээ
Анд нөхдийн мэдээ
2022-12-22
Японы Аудитын газраас лхагва гарагт өнгөрсөн жилийн “Токио-2022” Олимп, Паралимпийн зардал 1.7 их наяд иен буюу 12.9 тэрбум ам.доллар болсон тухай мэдээллээ. Энэ нь Олимп зохион байгуулах хорооноос 6 дугаар сард тайлагнасан дүнгээс 20 орчим хувиар их байгаа аж. Уг зардлын зөрөө нь допинг шалгах, тамирчдын бэлтгэлийн бааз, орон нутгийн захиргаанд өгсөн татаас зэрэгт зарцуулсан 280 тэрбум иенийг Төв засгийн газар нийт зардлаас хасаж тооцсоноос үүсчээ. Иймд Аудитын газраас тайланд энэ зардлыг заавал оруулах ёстой байсан гэж дүгнэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.