Украин улс Зул сарын баяраа тэмдэглэж байна
Анд нөхдийн мэдээ
2022-12-22
Дайны хөлд нэрвэгдсэн Украин улс зул сарын баяраа урьдын адил тэмдэглэж байна. Нийслэл Киев хот болон орон даяар гацуур модоо асаасаар байгаа аж. Гэхдээ Оросын түрэмгийллийн улмаас тус улсын дэд бүтэц эрчим хүчний хомсдолд орсон бөгөөд моддын ихэнхийг дизель генератор асаан гэрэлтүүлсэн байна. Мөн гар ажиллагаатай хүрд эргүүлж эрчим хүч гарган гацуур модоо гэрэлтүүлсэн газар ч байгаа ажээ. Оросын их бууны хүчтэй галд өртсөн Николаев хотод цэргүүдийн өнгөлөн далдлах материалаар гацуур мод хийсэн тохиолдол ч байгаа гэнэ. Байдал хүнд байгаа хэдий ч Николаев хотынхон сургуулийн сурагчдад янз бүрийн тоглоом, бэлэг өгч Зул сарын баяраа тэмдэглэж байна. Сургууль дээр Санта Клаусын дүрд тоглосон нэгэн эр "Хүүхдүүд "iPhone" утас, энх тайван, агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг, цаашлаад цэвэр ус бэлгэнд авах хүсэлтэйгээ хэлж байна" хэмээн ярьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.