Ан Сан Су Чигийн шүүх хурал удахгүй болно
Анд нөхдийн мэдээ
2022-12-22
Мьянмарын цэргийн дэглэмт засгийн газар ардчиллын удирдагч Ан Сан Су Чиг баривчилсны дараа авлига зэрэг хэд хэдэн хэргээр яллагдагчаар татсан бөгөөд түүнд холбогдох шүүх хурал удахгүй болох тухай “FP” агентлаг мэдээлсэн байна. Өчигдөр тус агентлагийн мэдээлснээр Мьянмарын засгийн газрын шүүх эрүү шүүлт тулгасан авлигын таван хэргийн эцсийн хэлэлцүүлгийг энэ сарын 26-нд хийх ажээ. Энэ өдөр шүүх хуралд нэхэмжлэгч, өмгөөлөгч нар ирж эцсийн тайлбараа өгнө. Хэрэгт буруутай нь нотлогдвол 15 жилийн хорих ялаар шийтгэх ажээ. Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж "Шүүх хурал дууссанаас хойш хэд хоногийн дараа шийдвэр гарна" гэж мэдэгдсэн байна. Мьянмарын арми өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон бүх нийтийн сонгуулиар Ан Сан Су Чигийн тэргүүлсэн Ардчиллын төлөөх үндэсний нам булхайтай сонгууль явуулсан гэж үзэн төрийн эргэлт хийсэн юм. Үүний дараахан шүүгдэгчийг цар тахлын эсрэг хорио цээрийн дэглэм зөрчсөн, хууль бусаар радио дамжуулагч эзэмшиж сонгуулийн үеэр хууран мэхэлсэн, авлига авсан гэх мэт хэргээр баривчилсан юм. Хүний эрхийн байгууллагууд тус улсын энэхүү бусармаг ажиллагааг эрс буруушааж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.