Далай лам Тайваньд айлчлах хүсэлтээ илэрхийлэв
Анд нөхдийн мэдээ
2022-12-22
Төвдийн оюун санааны удирдагч Далай лам цар тахал намжсан хойно тохиромжтой цагтаа Тайвань улсад айлчлах болно гэж мэдэгдсэн тухай “Taipei Times” сонин мэдээллээ. Уг мэдээнд дурдсанаар бол Далай лам Энэтхэгийн хойд нутгийн Дарамсала дахь өөрийн өргөөндөө тус улсад суугаа Тайваний Худалдааны танхимын албаны хүмүүстэй уулзаж, өмнө нь Тайваньд хийсэн гурван удаагийн айлчлалд сэтгэл хангалуун байдгаа хэлээд тус улсад дахин айлчлахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрбээр тус улсын эрх чөлөө, ардчиллын хүчийг ашиглан Хятадад нөлөө үзүүлэхийг санал болгожээ. Далай лам мөн Төвдийн улс төрийн тусгаар тогтнолыг эрэлхийлэхээ больж харин Хятадын харьяанд Төвдийн шашин, соёл, үндэсний онцлогийг хадгалсан "жинхэнэ автономит эрх"-ийг эрэлхийлж буйгаа хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.