images

Япон улс цэргийн зардлаа эрс нэмэгдүүлнэ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2022-12-21


     Ирэх оны Японы улсын төсөв хэмжээгээрээ түүхэн дээд амжилт тогтоож магадгүй байгаа талаар тус улсын хэвлэлүүд бичиж байна. Хятад, Хойд Солонгосын зүгээс заналхийлэх аюул нэмэгдсэнээс тус улс ирэх жил цэргийн зардлаа эрс нэмэгдүүлэхээр хэлэлцэж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Өнгөрсөн жил Японы цэргийн зардал 5.4 их наяд иен байсан бол ирэх санхүүгийн жилд даруй 6.8 их наяд болж нэмэгдэхээр байгаа ажээ. Тус улс зөвхөн зэвсэглэлд ойрын жилүүдэд ойролцоогоор 200 тэрбум иен зарцуулдаг байсан бол 2023 онд энэ хэмжээг даруй дөрөв дахин нэмэгдүүлэх буюу 828.3 тэрбум болгох төлөвтэй байна. Үүний 211.3 тэрбумаар хөлөг онгоцноос харвах алсын тусгалын Tomahawk” пуужин, 200.3 тэрбумаар алсын арлуудын хамгаалалтад хэрэглэх агаараас хаях удирдлагатай бөмбөг, 58.5 тэрбумаар дууны хурднаас тав дахин хурдтай алсын тусгалын пуужин худалдаж авах, 220.8 тэрбумаар байлдааны мэдээлэл-удирдлагын систем бүхий хөлөг онгоц бүтээхээр төлөвлөжээ.

     Японы улсын төсөв сүүлийн 11 жилийн турш байнга нэмэгдэж ирсэн бөгөөд 107.6 их наяд иен байсан төсөв энэ удаад 114.3 их наяд буюу 839 тэрбум доллароор батлагдах төлөвтэй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.