images

Өмнөговьд сансрын аялал жуулчлалын туршилтын төв байгуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-21


    Сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх “MARS-V” төсөл Өмнөговь аймагт хэрэгжиж эхэлжээ. Уг төслийн санаачлагч С.Эрдэнэболд хоёр жил гаруйн өмнөөс АНУ-ын NASA, ОХУ-ын Шинжлэх ухааны академи, Европын холбооны сансрын агентлаг, Японы JAXA зэрэг байгууллагуудад төслөө танилцуулж ирсэн бөгөөд энэ хүчин чармайлт нь ийнхүү ажил хэрэг болж ирэх онд эхний туршилтын төвийг Монголд байгуулахаар болсон байна. Монгол улсын Засгийн газраас энэ төсөлд дэмжлэг үзүүлэхээр шадар сайд С.Амарсайханаар ахлуусан ажлын хэсэг гаргасны үр дүнд БОАЖЯ Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас 60 километрийн зайд орших Нэмэгтийн хонгил хэмээх газрын есөн байршилд 1064 га газрыг тус төсөлд зориулан олгохоор шийдвэрлэсний нэг байршилд Сургалтын баазын загвар төв барихаар болжээ. “MARS-V” төслийн багт судлаач, нарийн мэргэжлийн инженер, загвар зохион бүтээгч, архитектор, хуульч, эмч нарын 200 гаруй хүн байгаа бөгөөд тэд говийн судалгаа, математик загварчлал, эдийн засгийн шинжилгээ, эрхзүй гэх үндсэн 25 чиглэлд хуваагдан ажиллах гэнэ. Мөн сайн дураараа төсөлд цагаа зориулдаг 3000 орчим хүн байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.