В.Зеленский Вашингтонд айлчилж магадгүй байна
Анд нөхдийн мэдээ
2022-12-21
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский маргааш АНУ-ын нийслэл Вашингтон хотод айлчлахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ нь тус улс руу ОХУ довтолж эхэлсэн 2 дугаар сараас хойш түүний хийж буй гадаад дахь анхны айлчлал болохыг “Associated Press” агентлаг мэдээлэв. Тус агентлагт энэ тухай гурван эх сурвалжаас мэдээлэл ирсэн байна. Тэгэхдээ Зеленскийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс эцсийн мөчид энэ айлчлалыг цуцалж ч магадгүй гэжээ. Хэрэв айлчлал болбол АНУ, Украины төрийн тэргүүд уулзах төдийгүй В.Зеленский Конгрессийн чуулганд оролцох гэнэ. Учир нь, тэр үеэр хууль тогтоогчид энэ оны хувьд Украинд үзүүлэх сүүлийн тусламж болох 45 тэрбум долларын багцыг батлах эсэх асуудлаар санал хураах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.