images

Ерөнхийлөгч Жо Байден еврейн эсрэг үзлийг хатуу шүүмжлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-20


     АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден еврейн эсрэг үзлийг байж болшгүй зүйл гэж шүүмжлээд “Үүний дэргэдүүр чимээгүй өнгөрөх нь гэмт хэрэг” хэмээн мэдэгдсэн тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Ерөнхийлөгч энэ өдөр еврейн шашны уламжлалт “Hanukkah” баярын ёслолд оролцож дээрх үгийг хэлээд “Еврейн эсрэг ямар нэгэн үг, үйлдэл, хүчирхийлэл манай оронд багтах зайгүй” хэмээн онцолсон байна. Улмаар “Энэ сэдвээр би хэзээ ч дуугүй байхгүй. Америкийн ард түмэн ч тийм байх болно” гэжээ. Тэрбээр энэ өдөр мөн Цагаан ордонд еврейн шашны уламжлалт баяраар асаадаг “Menorah” лааг асаав. Энэ талаар тэргүүн хатагтай Жил Байден “Өмнө нь Цагаан ордонд ийм лаа асааж байгаагүй юм байна. Одоо “Menorah” энэ гэрийн, бас танай гэрийн эрхэм чухал зүйлсийн нэг байх болно” гэжээ. Холбооны мөрдөх товчооноос энэ сарын эхээр гаргасан мэдээллээс үзвэл, өнгөрсөн онд АНУ-д ялгаварлан гадуурхсан шинжтэй 7200 гэмт хэрэг гарсны 60 гаруй хувь нь хохирогчийн арьсны өнгө, үндэс угсаатай холбоотой хэрэг байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.