images

Дархан-Уул аймагт хамгийн олон хүн элсэлтийн шалгалт өгөв  

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-20


     Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/47 тоот тушаалын нэмэлт өөрчлөлтөөр “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 16-наас 19-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Улс орон даяар зохион байгуулсан уг шалгалтад Дархан-Уул аймгаас хамгийн их хүн шалгалтанд хамрагджээ. Тухайлбал монгол хэл бичгээр 106, түүхийн хичээлээр 20, англи хэлний хичээлээр 62, нийгэм судлалаар 89, математикаар 84 хүн тус тус шалгалт өгсөн байна. Шалгалтад  зөвхөн энэ оны болон өмнөх оны төгсөгчид оролцсон бөгөөд энэ хичээлийн жилд 12 дугаар ангид суралцаж байгаа сурагчид хамрагдаагүй байна. Энэ удаагийн шалгалт нь өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулж, дахин их дээд сургуульд суралцах боломж олгож байгаагаараа онцлог юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.