images

Энэтхэгт цэцгийн хаягдлаар савхи хийжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-20


     Энэтхэгийн Канпур хотын гарааны бизнесийн “Phool” компани Ганга мөрний цэцэгсээс савхи гаргаж авчээ. Тэд эко аргаар гаргаж авсан савхиа “Fleader” гэж нэрлэсэн байна. Энэ савхинд гараар хүрч үзвэл хурганы арьс шиг маш зөөлөн ажээ. Амьтны арьс ширнээс савхи гаргаж авахад эрчим хүч, усыг ихээр ашиглахаас гадна хүнд хортой химийн бодис хэрэглэдэг. Харин ургамлын гаралтай савхины үйлдвэр буюу “Phool”-ийнхэн өглөө бүр Энэтхэгийн сүмүүдээс цэцэгсийн хаягдал цуглуулж, түүнийгээ хатаагаад дараа дараагийн шат дамжлагаар савхи болгодог гэнэ. Тэдний үйлдвэрлэл 100 хувь ургамалд суурилжээ. Анх 2015 онд Анкит Агарвал гэгч эр найзтайгаа зугаалж яваад Энэтхэг даяарх сүмүүдийu шүүрдэж цэвэрлэсэн цэцэгс Ганга мөрнөөр урсаж байхыг хараад бизнесийн санаа төрж 2017 онд компаниа байгуулсан гэнэ. Улмаар компанидаа хинди хэлээр цэцэг гэсэн утгатай “Phool” гэдэг нэр өгчээ. Уг компанид Болливүүдийн од Алиа Бхатт зэрэг хүмүүс хөрөнгө оруулсан бол Канпур дахь Энэтхэгийн технологийн институт тэднийг дэмжин ажилладаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.