images

С.Спилбэргийн кинонд ашигласан харь гаригийн хүний загварыг дуудлагаар худалджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-20


     Өдгөөгөөс 40 жилийн өмнө алдарт найруулагч С.Спилбэргийн бүтээсэн шинжлэх ухааны уран зөгнөлт "The Extra Terrestrial" киноны зураг авалтад ашигласан харь гарагийн хүний загвар Холливүүдэд болсон дуудлага худалдаагаар 2 сая 500 мянган доллараар зарагдсан тухай уг дуудлага худалдааг зохион байгуулсан “Julian’s Auction” мэдээллээ. Энэхүү загвар нь киноны гол дүр болох харь гарагийн хүний дүрийг бүтээсэн бөгөөд Оскарын шагналт, киноны тусгай эффектийн мастер, Итали улсын иргэн Карло Рамбалди 1981 онд бүтээжээ. Компьютер график, эффектүүд гарч ирэхээс өмнө хийгдсэн энэхүү загвар нь кинон дээрх харь гарагийнхны нүүрний хувирал, биеийн хөдөлгөөн, хурууны хөдөлгөөн зэргийг маш сайн харуулсан гэсэн үнэлгээ авч байв. Стивен Спилбэрг энэ загварыг "Кино урлагийн 8 дахь гайхамшиг" гэж нэрлэсэн байдаг. Холливүүдийн эд зүйлсийн дуудлага худалдааны арга хэмжээгээр 40 жилийн ойгоо тэмдэглэж буй " The Extra Terrestrial " кинонд ашигласан эд зүйлсийг дуудлагаар худалдсан байна. Тухайлбал уг кинонд ашигласан унадаг дугуйг 115 мянган доллараар борлуулсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.