images

Хятад: 20 мянган жилийн өмнөх археологийн дурсгалт газар олдлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-20


     Хуучин чулуун зэвсгийн сүүл үед хамаарах соёлын дурсгалт газар Хятадын Фужян мужийн Путян хот дахь Мулан голын ойролцоогоос олдлоо. Энэ нь тус нутагт хамгийн багадаа 20 мянган жилийн өмнө хүн амьдарч байсныг илтгэж байгаа юм. Энэ тухай Мулан голд ажилласан археологичдын багийн ахлагч Фан Шүэчин “Жилийн турш үргэлжилсэн малтлага судалгаагаар Хүрлийн үеийн 18, Шинэ чулуун зэвсгийн долоо, Хуучин чулуун зэвсгийн нэг буюу нийт 26 түүхийн дурсгалт газар олсон” гэжээ. Тэд дурсгалт газруудаас хэдэн зуун дээж цуглуулж, 100 орчим бүтэн болон сэргээн засварлах боломжтой олдворууд илрүүлсэн байна. Мулан голын сав газраас өнгөрсөн арван жилийн хугацаанд Цинь улсын өмнөх үе (МЭӨ 221 он)-д хамаарах 20 гаруй дурсгалт газар олж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.