Хүүхдийн сэргээн заслын дөрөв дэх төв ашиглалтад орно
Чихэнд чимэгтэй
2022-12-20
Хан-Уул дүүргийн III хороонд байрлах хүүхдийн сэргээн засах дөрөвдүгээр төвийн барилгын ажил дуусаж ашиглалтад ороход бэлэн болжээ. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сэргээн засах тусгай зориулалттай бөгөөд тусгай сувилал, цэцэрлэг, яслийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хийж буй ажил юм. Энэ төв 150 хүүхэд хэвтэн эмчлүүлэх ортойгоос гадна амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Мөн хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг арилгах, хөгжлийн бэрхшээлийн эрт үеийн илрүүлэг хийх, дэмжлэг үзүүлэхээс гадна хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал, усан эмчилгээ, сэтгэл засал, өдрийн болон урт хугацааны сэргээн засах эмчилгээ, цочмог ба архаг өвчний дараах сэргээн засах эмчилгээ, хүүхдийн хоол тэжээлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжтой юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.