Монгол бөхөнгийн тоо толгой 3000-аар нэмэгджээ
Чихэнд чимэгтэй
2022-12-20
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан өнгөрсөн 11 дүгээр сард бөхөнгийн тооллого, судалгаа хийж 13925 монгол бөхөн тоолжээ. Энэ нь монгол бөхөнгийн тоо толгой даруй гурван мянгаар өссөнийг харуулж байна. Учир нь, 2021 онд 10077 бөхөн тоолж байсан аж. Уг тооллогыг бөхөнгийн тархац нутаг буюу Шаргын говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал, Ховдын Манхан, Увсын Завхан сум, Завханы Дөрвөлжин сумын нутагт хийсэн байна. Мөн Увс аймгийн Наранбулаг суманд 37 бөхөн бүртгэсэн нь энэ амьтны тархац нутаг тэлж буйг харуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.