images

Монголын сийлбэрч хос Швэдэд мөсөн зочид буудал барьжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-12-20


     АНУ-ын Колорадо мужийн Денвер хотын ботаникийн хүрээлэнд “Halloween”-ий баяраар 809 килограмм жинтэй аварга хулуун дээр сийлбэр хийсэн Ц.Мөнх-Эрдэнийн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл Ц.Мөнх-Эрдэнэ, эхнэр Э.Ууганцэцэгийн хамт Шведэд мөсөн зочид буудал барьжээ. 17 хоногийн турш барьж дуусгасан энэ буудал дотроо -5 хэмийн хүйтэн бөгөөд үйлчлүүлэгчдээ хүлээж аваад эхэлсэн гэнэ. Хосууд өнгөрсөн жилийн 2 дугаар сард Байгаль нуурын Ольхон арал дээр болсон олон улсын мөсөн сийлбэрийн гурав дахь удаагийн уралдаанд дэд байр эзэлж байжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.