Энэтхэг хос Франц, Аргентины хөлбөмбөгийн багийн өмсгөлтэй хуримлав
Анд нөхдийн мэдээ
2022-12-19
Энэтхэгийн Кирала мужийн Кочи хотод Сачин, Атира хэмээх хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч хос өчигдөр хуримлажээ. Тэдний хурим Франц, Аргентины аваргын төлөөх тоглолтын өдөртэй давхацсан тул хосууд өөр өөрийн дэмждэг багаа эцсээ хүртэл дэмжихээр шийдэж үндэсний хувцсан дээрээ 10 дугаартай өмсгөл давхарлаж өмсөцгөөсөн байна. Тодруулбал, нөхөр Сачин нь Мессиг, эхнэр Атира нь Мбаппег дэмждэг гэнэ. Тэд хуримын ёслол, хүлээн авалтаа хурдхан хийгээд 206 километрийн зайд орших Сачины гэрт очиж аваргын төлөөх тоглолт үзэхээр яарцгаажээ. Энэтхэгийн Кирала мужид Мессиг дэмжигчид олон байдаг тул ням гарагийн орой Аргентиний тугаар давлагаалж, галын наадам зохиосон аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.