images

Иргэний үнэмлэхийг регистрийн дугаар, хаяггүй байхаар шинэчилнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-19


     Улсын бүртгэлийн тухай ерөнхий хуульд УИХ-ын 2022 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан билээ. Тус хууль батлагдсанаар иргэний үнэмлэх дээр тухайн иргэний талаар мэдээллийг ил агуулахгүй байхаар тусгасан юм. Ингэснээр хувь хүний мэдээллийн нууцлалыг хадгалах, иргэний регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн мэдээлэл зэргийг санах ойд байршуулан дахин давтагдахгүй иргэний бүртгэлийн дугаарын бичилт хийж төрийн байгууллагын үйлчилгээг авахад хялбар болгох ажээ. Мөн Засгийн газрын энэ оны 374 дүгээр тогтоолоор Монгол улсын иргэний үнэмлэхийн тодорхойлолт, загварыг шинэчлэн батлуулж, энэ сарын 13-ны өдрөөс эхлэн шинэ загварын иргэний үнэмлэхийн бэлдцэд бичилт хийх ажлыг эхлүүлээд байгаа аж.

    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.