Хятадад нүүрсний олборлолт дээд хэмжээнд хүрэв
Анд нөхдийн мэдээ
2022-12-19
Хятад улсад энэ оны эхний 11 сард олборлосон нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеээс 9.7 хувиар өсөж, дөрвөн тэрбум 90 сая тоннд хүрчээ. Энэ нь түүхэн дээд үзүүлэлт болж байгаа бөгөөд Хятадын эрчим хүчний үндэсний газрын цахим хуудсанд нийт олборлолтын 81 хувийг тус улсын хойд нутгийн дөрвөн бүс нутаг эзэлж байгаа талаар мэдээлсэн байна. Шаньси, Шэньси, Шинжаан-Уйгурын өөртөө засах орон болон Өвөр Монголын өөртөө засах орон зэрэг эдгээр бүс нутагт дээр дурдсан хугацаанд гурван тэрбум 320 сая тонн нүүрс олборлосон байна. Мөн өвлийн ид хүйтэн цагт нүүрсний олборлолтын хэмжээг харьцангуй өндөр түвшинд байлгах бодлогыг Хятадын эрчим хүчний үндэсний газар барьж байгаа аж. 12 дугаар сарын эхний хагаст үндэсний компаниудын олборлолтын дундаж үзүүлэлт хоногт 12.51 сая тонн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.