Японы хамгийн өндөр настай панда 30 нас хүрлээ
Анд нөхдийн мэдээ
2022-12-19
Японы Вакаяма мужийн Ширахама хотын "Adventure World" хотхонд 1994 оноос амьдарч буй Ён Мин панда өнгөрсөн баасан гарагт 30 нас хүрлээ. Энэ нь хүний 90 настай дүйх юм. Тус баавгай 1992 онд Бээжингийн амьтны хүрээлэнд төрсөн бөгөөд түүнийг ирэх оны 2 дугаар сард Хятадын Сычуань мужийн Чэндү дахь Панда үржүүлэх, судлах төвд буцаахаар болжээ. Ён Мин панда Японд очсоноосоо хойш 16 бамбарууштай болсон байна. Түүний бамбаруушуудад бүгдэд нь “Bin” гэсэн үг орсон нэр өгчээ. Одоогоор Ён Мин пандагийн үр төл 23 хүрээд байна. Панда дээд тал нь 30 хүртэл насалдаг бөгөөд дунджаар 15-20 нас хүрдэг амьтан аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.