Харвардын их сургуулийг анх удаа хар арьст эмэгтэй удирдана
Анд нөхдийн мэдээ
2022-12-16
АНУ-ын Харвардын их сургуулийн Урлагийн сургуулийн захирлаар өнгөрсөн жилийн долоодугаар сараас эхлэн ажиллаж байсан Клодин Гэй тус сургуулийн захирлаар томилсон тухай “New-York Times” сонин мэдээллээ. 1636 онд анх байгуулагдсан тус сургуулийг түүхэндээ анх удаа хар арьст хүн, хоёр дахь удаагаа эмэгтэй хүн удирдах болж буй нь энэ ажээ. Гаити улсаас цагаачилж ирсэн гэр бүлд 1970 онд төрсөн К.Гэй Стэнфордын их сургуулийг эдийн засгийн чиглэлээр сурч төгсөөд дараа нь Харвардын их сургуульд мэргэжлээрээ доктор хамгаалсан байна. 2000 онд төрөлх сургуульдаа профессор багшаар ажиллаж байгаад 2006 онд Харвардын их сургуульд шилжин иржээ. Тэрбээр хар арьст хүмүүс болон үндэсний цөөнх албан тушаал дэвших нь засгийн газрын талаарх олон нийтийн ойлголтонд хэрхэн нөлөөлж буй талаар голлон судалгаа хийдэг байсан гэнэ. Мөн ядуусыг орон сууцжуулах засгийн газрын бодлого тэдний улс төрийн оролцоонд хэрхэн нөлөөлж буй талаар мөн судалдаг байжээ. Тус сургуулийн зүгээс түүнийг "Харвардын эрдмийн амжилтыг хадгалах, сурталчлахын төлөө чадах бүхнээ хийсэн шилдэг удирдагч" гэж үнэлснийг “New York Times” сонин өнөөдөр уламжиллаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.