images

Токио хотын захиргаа шинээр барих орон сууцыг нарны самбартай байхыг шаардана

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-16


     Дэлхий дахинаа 2030 он гэхэд Парисийн гэрээгээр хүлээсэн амлалтаа биелүүлэх чухал үүрэгтэй тулаад буй. Тиймээс байгальд ээлтэй амьдралын хэв маягт шилжиж аль болох хүлэмжийн хий бага ялгаруулахыг оролдож байгаа билээ. Жишээлбэл, Японы Токио хотын захиргаанаас шинээр барих 2000 м.кв-ээс дээш талбайтай орон сууц бүрийг нарны эрчим хүч хуримтлуулах самбартай байх системтэй болохоор төлөвлөсөн байна. Энэ нь жилд 20 мянган м.кв-ээс дээш талбай бүхий барилга барьдаг компаниудад үйлчлэх аж. Ингэснээр эрчим хүчний хомсдлоос ч сэргийлэх, хүлэмжийн хийн ялгаруулалтаа ч бууруулах боломж бүрдэх юм. Токио хотын 2019 оны тайланд дурдснаар хотын эрчим хүчний 30 хувийг айл өрхүүд хэрэглэж байгаа нь 2000 оноос 2.2 хувиар өссөн үзүүлэлт аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.