Дэлхийд алдартай нарийн боовчид Украинд туслах аянд нэгджээ
Анд нөхдийн мэдээ
2022-12-16
Украины нийслэл Киев хотод байдаг “Bakehouse” нарийн боовны газрын эзэн Анна Макиевска ОХУ-аас агаарын дайралт ирсэн ч үйлдвэрээ зогсоолгүй ажиллаж цэргүүд, эмнэлгийнхэн, өндөр настнуудад 100 мянган талх үнэгүй тараажээ. Тэднийх өмнө нь 30 төрлийн талх, нарийн боов үйлдвэрлэдэг байсан бол одоо зөвхөн уламжлалт батон талхаа хийх болсон байна. Ийн зоригтой, тууштай хөдөлмөрлөж буй А.Макиевска болон украинчуудад туслахыг хүссэн Их Британийн нарийн боовчин Эндрю Грийн Дэлхийн нарийн боовчдын нийгэмлэгтэй хамтран сайн үйлсийн “Knead Peace” төсөл хэрэгжүүлэх болжээ. Тэрбээр төслийн хүрээнд “Knead Peace” нарийн боовны жорын ном гаргасан байна. Дэлхийн алдартай нарийн боовчид түүний санаачлагыг дэмжиж өөрийн жороо номд оруулсан гэнэ. Мөн Аннагийн жоруудыг ч номд багтаажээ. “Amаzon” дээр энэ номын цаасан хувилбарыг 28.99, “Kindle” хувилбарыг 14.99 ам.доллараар худалдаалж байна. Ном нэг бүрийн үнээс 2.5 евро нь Украинд хэрэгжих хүмүүнлэгийн үйлсэд зориулагдах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.