Орхон: Улсын хэмжээнд хамгийн олон хүүхэд 800 оноо авсан аймаг боллоо
Чихэнд чимэгтэй
2025-07-08
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад Орхон аймгийн 11 төгсөгч 15 хичээлээр 800 оноо авсан нь улсын хэмжээнд хамгийн олон хүүхэд дээд оноо авсан амжилт болжээ. Үүнээс математикийн хичээлээр зургаа, физикийн хичээлээр гурав, англи хэлний хичээлээр тав, газарзүйн хичээлээр нэг сурагч тус тус 800 оноо авсан байна. Тэгвэл эдгээр сурагчдыг аймаг орон нутгаас нь тус бүр нэг сая төгрөгөөр, багш нарыг тус бүр 500 мянган төгрөгөөр урамшуулжээ. Тэднийг бэлтгэсэн багш нарынх нь хамтаар өчигдөр аймгийн ИТХ-ын дарга хүлээн авч, шагналыг нь гардуулан өгсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.