images

Дэлхийн дулаарал зөвхөн хүний хүчин зүйлээс хамаардаг

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-16


     Дэлхийн дулаарал маш хурдацтай явагдаж байгаа бүс нутагт дэлхий дахины анхаарал төвлөрч байгаа ч нөгөө талаар Зүүн Антарктид болон Гринландийн өмнөд хэсэг, Энэтхэг зэрэг газарт энэ үзүүлэлт эсрэгээрээ байгааг “Washington Post” сонин мэдээллээ. АНУ-ын "Berkeley Earth" байгаль орчны шинжлэх ухааны байгууллагын тайланд дүн шинжилгээ хийж үзэхэд дулаарал бусад газруудаас илүү удаан үргэлжилж байгаа бүс нутаг байгааг олж тогтоожээ. Зарим бүс нутагт 20 дугаар зууны дунд үеэс хойшхи температурын өсөлт дэлхийн дундаж үзүүлэлтэд нөлөөлөхөөр байгааг мэдээлсэн байна. Дээр дурдсан Зүүн Антарктид болон Гринландийн өмнөд хэсэг зэрэг газрууд үүнд хамаарч байгаа бөгөөд эдгээр газрууд нь байгаль орчны бохирдол зэрэг хүний хүчин зүйлээс хамаарах аливаа аюулаас хол хөндий байгаатай холбоотой хэмээн тайлбарлажээ. Энэхүү үзүүлэлт нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэрэг нь гагцхүү хүний хүчин зүйлээс хамаардаг болохыг харуулж буй жишээ болохыг хэлж байна. Антарктидийн уул нурууд нь дэлхийн дулаарлын хурдыг удаашруулах гол хамгаалалт болдог гэж эрдэмтэд үздэг. Далайн түвшнээс дээш дунджаар 2100 гаруй метр өндөрт орших уулсыг бүрхсэн цас мөс нь нарны цацрагийн дулааныг шингээхээс сэргийлж дэлхийн дулаарлаас хамгаалж өгдөг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.