images

Ватикан Украинд туслах хандивын аян эхлүүллээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-16


     Ватикан улс дайны хөлд нэрвэгдээд буй Украины ард түмэнд дулаан хувцас хүргүүлэх зорилгоор www.eppela.com вэбсайттай хамтран интернэт хандивын аян эхлүүллээ. Ватиканы буяны байгууллагын тэргүүн Конрад Краевски Италийн компаниуд дулааны хувцас болон бусад мөнгөн хандив илгээсээр байгааг дурдаад, олон нийтийн хандиваар ирсэн дулаан хувцасыг өөрийн биеэр Украинд хүргэж өгөхөө мэдэгдэв. Өнгөрсөн Лхагва гарагт Пап лам Франциск католик шашинтнуудад Зул сарын баяраа даруухан тэмдэглэхийг уриалж, "Бэлгийн зардлаа багасгаж, хадгалсан мөнгөө тусламж хэрэгтэй байгаа Украины ард түмэнд илгээцгээе" хэмээн нийтэд хандан уриалж байсан билээ. НҮБ-ээс гаргасан судалгаагаар Украины 10 сая гаруй иргэн хэрэглээний ус, дулаан, цахилгаангүй өвөлжиж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.