images

Хойд Солонгосын далайн эргийн амралтын газар ажиллаж эхэллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-07-03


   Хойд Солонгос улсаас далайн эргийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор нээсэн 20 мянган жуулчин хүлээн авах хүчин чадалтай “Wonsan-Kalma” аялал жуулчлалын бүс долоодугаар сарын 1-нд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Аялал жуулчлалын цогцолбор нь тус улсын зүүн хэсэгт орших Канвон аймгийн ойролцоох Вонсан боомт хотын цагаан элстэй эрэгт байрладаг. Амралтын газар жуулчдад үйлчилж эхэлсэн өдөр нийслэл Пёньянаас авхуулаад бусад мужийн иргэд очиж зугаацсан талаар KCNA агентлаг мэдээлжээ. Харин нээлтийн ёслол нь өнгөрөгч сарын 24-нд болж удирдагч Ким Жон Ун эхнэр, хүүхдийн хамт оролцсон билээ. Мөн энэ сарын сүүлчээр гадаадын жуулчдад үйлчилж эхлэхээ мэдээлсэн бөгөөд анхны гадаадын зочид нь Оросын аялагчид байх тухай ТАСС агентлаг мэдээлжээ. Оросын бүлэг аялагч энэ сарын 7-нд Вонсан хотод очих юм байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.