НҮБ-ын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Иран улсыг хаслаа
Анд нөхдийн мэдээ
2022-12-16
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд хуралдсан хурлаараа Иран улсыг эмэгтэйчүүдийн эрхийг удаа дараа зөрчсөн шалтгаанаар НҮБ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн комиссын гишүүнчлэлээс хасах тогтоол баталжээ. Тогтоолыг санал хураалтад оролцсон 53 улсаас 29 улс дэмжиж, 8 улс эсэргүүцэж, 16 улс түдгэлзсэн байна. Дэлхийн 45 орны төлөөлөгчдөөс бүрдсэн тус зөвлөл нь улс төр, эдийн засаг, нийгмийн салбар дахь эмэгтэйчүүдийн байр суурийг бэхжүүлэх талаар НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлд илтгэл тавьж, шаардлагатай зөвлөмж гаргах үүрэгтэй байгууллага ажээ. Санал хураалтын өмнө НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Линда Томас хэлэхдээ “Иран улс энэ байгууллагад байх нь хүмүүсийн итгэл үнэмшилд сэв суулгаж байна" гээд "Эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө тус улсыг комиссын гишүүнээс гаргах талаар саналаа өгнө үү" хэмээн уриалжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.