images

Тэрбумтан Жефф Безос хуримлах газраа өөрчлөв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-25


   Amazon компанийг үндэслэгч Жефф Безос Италийн Венец хотын төвд хийхээр төлөвлөж байсан хуримын ёслолоо орон нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас хотын захад хийхээр болжээ. Ж.Безос болон түүний сүйт бүсгүй Лорэн Санчес нар ирэх 26-28-ны өдрүүдэд Венецийн төв дэх Дундад зууны үеийн "Scuola Grande della Misericordia" хэмээх цогцолборт хуримаа хийхээр төлөвлөж байсан юм. Гэтэл орон нутгийн иргэд үүнийг эсэргүүцэж, жагсаал цуглаан хүртэл хийх болсон тул ийм шийдвэр гаргасан байна. Тэдний хурим хотын захын Кастелло дүүрэгт байрлах XIV зууны үеийн цогцолбор "Аrsenal" танхимд болно. Эсэргүүцэл илэрхийлсэн нутгийн иргэдийн төлөөлөл ч тэдний шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Хуримын ёслолд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка нөхрийн хамт, түүнчлэн телевизийн од Опра Уинфри, Ким Кардашян, дуучин Мик Жаггер, Кэти Перри, жүжигчин Эва Лонгориа зэрэг 200 гаруй алдартан уригдсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.