images

“Эрдэнэс Тавантолгой”: Уртын ээлжийн ажилтнуудын гэр бүл уурхайтай танилцав 

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-23


   “Эрдэнэс Тавантолгой” ХК уртын ээлжийн ажилтнуудынхаа 10 гэр бүлийн 21 хүнийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь салбартаа хүлээн авч, танилцах аялал зохион байгуулжээ. Компани “Миний гэр бүл-Миний бахархал” сэдэвт уг хөтөлбөрийг ирэх 11 дүгээр сарыг хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний аяллаар 10 гэр бүлийг ийнхүү хүлээн авчээ. Ажилчдын ар гэр эхний өдөр уртын ээлжийн онцлог, уурхайчдын ажлын болон амрах байртай танилцсан бол хоёр дахь өдөр нүүрс баяжуулах үйлдвэр, уурхайн зочны тавцан, зогсоолын талбайд очиж уурхайн үйл ажиллагаа, хүнд машин механизмтай танилцжээ. Аяллын төгсгөлд салбарын захирал С.Гансүх “"Эрдэнэс Тавантолгой” компанийн хамгийн үнэт баялаг бол уурхайчин та, таны гэр бүлийн гишүүд юм” гэдгийг онцолсон байна. Мөн компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргалын хүн нэг бүрд хаяглан ирүүлсэн талархлын захидлыг уншиж, дурсгалын зурагтай хамт гардуулан өгчээ. Сонирхуулахад “Эрдэнэс Тавантолгой” компани нь гэр бүл, хүүхдийн эрхийг дээдэлсэн эерэг нийгмийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичиг”-ийг батлан хэрэгжүүлж эхэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.